Барак Обамаг нүв нүцгэн 5000 хүн угтаж, хүйсийн ялгааг мэдрүүлнэ

2015 оны 7 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама удахгүй буюу 7-р сарын 24-нд Кени улсад айлчилна. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Кений ард иргэд тун өвөрмөц арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

5000 кеничүүд эхээс төрсөн чигээрээ Найроби хотын гудамжинд нүв нүцгэн жагсан Обамаг угтахаар болжээ. Тэд ийм байдлаар ижил хүйстнүүдийг дэмжигч Америкийн Ерөнхийлөгч Обамад хүйсийн ялгааг таниулж, ойлгуулж мэдрүүлэх юм гэнэ.

Кений Бүгд найрамдах нам 7-р сарын 22, 23-нд буюу Обамагийн айлчлалын өмнөхөн буюу эсэргүүцлийн ийм арга хэмжээг зохион байгуулна хэмээн "StarAfrica" мэдээллээ.

Тус намын удирдагч Кидала Винсент "АНУ-ын.Ерөнхийлөгч Барак Обама гомосексуализмыг ил тод, хэт их дэмждэг. Энхийн энэ эсэргүүцлийн жагсаалд оролцогчид эр ба эм хүмүүсийн ялгааг Обамад биетээр харуулахыг зорьж байгаа" хэмээжээ.

Дашрамд дурдахад, Обама ижил хүйстний гэрлэлтийг АНУ даяар хуульчилсан төдийгүй даян дэлхийд дэлгэрүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн. Тэгэхээр Кенид айлчлахдаа энэ асуудлыг хөндөх нь бараг тодорхой.

Харин Кений Шадар сайд Уильям Руто "Манай нийгэм хэзээ ч гомосексуализмыг хүлээн зөвшөөрөхгүй. Уламжлалт үнэт зүйлсээ хамгаална гэж төр засгийн нэрийн өмнөөс мэдэгдэж байна" гэж Обамагийн айлчлалын өмнө цохон тэмдэглэж байна.

Нэмж өгүүлэхэд, Африкийн 54 улсын 36 нь гомосексуализмыг хориглодог төдийгүй 4 улсад үүний төлөө цаазаар авдаг. Кени улс ижил хүйстний харьцаанд орогсдыг 14 жил хүртэл шоронд хорьдог хуультай.

Ижил хүйстнүүдэд талтай Барак Обамагийн эсрэг америкчууд өөрсдөө ч тэмцсээр байна, үүний нэг хэлбэр нь шог зураг. Ингээд АНУ болон дэлхийн бусад орны сонин хэвлэл, сайтуудад гарсан Обамагийн шог зургуудыг хүргэе.


Африкийн Кени улсын иргэд.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23782
0 эможи
keyboard_arrow_up