Хүн төрөлхтөн сансарт гайхалтай нээлт хийлээ

2015 оны 7 сарын 16

Монголчуудыг найман зууны тэртээх баатруудаа дахин амилуулах ёс үйлдэж байх зуурт хүн төрөлхтөн шинжлдэх ухааны, тодруулбал сансрын гайхамшигт нээлтүүдэд хүрсээр байна. Өчигдөрхөн Америкийн сансар судлалын хүрээлэн НАСА-гаас нэгэн гайхалтай мэдээллийг олон улс даяар цацлаа. Энэ бол хүн төрөлхтөн анх удаа арав орчим жилийн хугацаанд 4.8 тэрбум км замыг туулсны эцэст Дэлхий ван гаригт очсон явдал юм.

НАСА-гийн хэвлэлийн төлөөлөгч Дуэйн Браун хэлэхдээ "Хүн төрөлхтөн эх дэлхийгээсээ 12,5 мянган километр зайд хүрч судлагдаагүй гаригийг судлаж, мөс байгааг баталлаа, хамгийн гол нь 4.8 тэрбум км замыг туулж чадсан нь өөрөө гайхамшиг юм. Мөн Дэлхий вангийн сарны зургийг авлаа. Энэ гайхамшгийг хамтдаа үзэж байгаа дэлхийн 7 тэрбум иргэддээ баярлалаа" гэсэн байв.

Нарны аймгийн хамгийн жижиг гариг тул одой хэмээн нэрлэдэг Дэлхий ванг судлах зорилгоор 2006 онд Флоридагийн Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөрсөн New Horizons хөлөг 4.8 тэрбум километр замыг есөн жилийн турш туулж Дэлхийн ван гаригийн агаар мандалд ойртож очоод байгаа юм.

Ингэснээр Дэлхий ван хэмээх учир битүүлэг гаригийн тухай тод томруун мэдээллийг хүмүүс авч эхэллээ.

Тухайлбал тус гаригийн гадаргуугийн зураг, агаар мандлын төсөөллийг хэт мэдрэмтгий дуран авайн тусламжтайгаар New Horizons хөлөг дэлхий рүү илгээж эхэлжээ.

Арав гаруй цаг илгээсний эцэст хүлээн авсан зургуудыг хараад НАСА-гийн мэргэжилтнүүд гайхаширсан байна. Анх Дэлхий ванг 1930 онд сансар судлаачид илрүүлж нээсэн бөгөөд дэлхий дээрээс дурандахдаа нарны аймгийн хамгийн жижиг гариг хэмээж байж. Улмаар 2006 онд нарны аймгийн есөн гаригаас хасаж одой гариг хэмээх болсон юм.

Тэгвэл New Horizon-оос хүлээж авсан гэрэл зургууд болон хэмжилтийн нарийн мэдээллүүдийг үзээд эрдэмтэд энэ гаригийг жижиг хэмээн басах хэрэггүй байснаа ойлгожээ.

Тэд үнэндээ Дэлхийн вангийн хэмжээг ч нарийн мэдэхгүй байсан юм. Мөн хамгийн их дуулиан дагуулсан нээлт бол Дэлхий вангийн гадаргууд асар том мөсөн уулууд байгаа явдал юм.

Мөс байна гэдэг бол ус байгаа гэсэн уг. Ус бол амьдралын чандмань эрдэнэ. Тиймээс Дэлхий ванг судлах явцад эрдэмтэд удахгүй ямар нэгэн амьдралын ул мөр, бодит амьдрал олоход ч ойрхон байж мэднэ хэмээн баярлацгааж байна.

Дэлхий вангийн мөсөн уулнууд 3352 километр хүртэл өргөгдсөн өндөртэй, ойролцоогоор 100 сая жилийн настай гэнэ. Ерөнхийдөө залуухан уулс. Эрдэмтдийн төсөөллөөр мөсөн галав юүлсэн бол амьдрал үүсэх цаг хугацаа хэдийнэ болсон гэнэ.

Судлаачид өмнө нь Дэлхий ван гаригийн гадаргуугийн 50 хувь нь чулуулгаас, үлдсэн 50 хувь нь метан, азотын хатуу мөсөн хэлбэрээс тогтдог хэмээн үздэг байв. Үүнийг нь New Horinzon хөлөг баталж өглөө.

Мөн сансар судлаач эрдэмтдийн мөнхийн сонирхол болсон өөр гаригийн амьдралаас гадна геологичид ч энэ гаригийг сонирхоод эхэлжээ. НАСА-гийн геологийн хүрээлэнгээс энэ нээлттэй холбоотой мэдээлэл ч гаргасан байна. 100 сая жилийн настай мөсөн уул байгаа гариг дээр ямар ч хий болон металл, геологийн элементүүд байж бүрэн болзошгүй гэнэ.

Одоогийн байдлаар бидэнд мэдэгдэж байгаагаар Дэлхий ван одой гариг нь 1 дагуултай бөгөөд түүнийг нь Харон гэж нэрлэдэг. Хароноос гадна Дэлхий ван гариг Никта, Гидра, Кербер, Стикс гэх 4 дагуултай ажээ. Эдгээр 4 дагуулуудыг 2005-2011 оны хооронд нээсэн.

Плутон гэдэг нэрийг Италийн Венец хотын дунд сургуулийн сурагч 11 настай Берни хэмээх охин анх өгчээ. Плутон гэдэг нь эртний Ромын газар доорхи харанхуй ертөнцийн догшин бурхны нэр юм. Яагаад ч юм энэхүү догшин, харанхуй ертөнцийн бурхны нэр манай нарны аймгийн алслагдсан, хүйтэн, нууцлаг, бага судлагдсан гаригт их нийцсэн нэр гэж тухайн үед үзсэн бололтой.

Дорны буюу Хятад, Япон, Солонгос, Вьетнам хэлэнд Дэлхий ван гаригийг “газар доорхи ертөнцийн хааны од” гэж нэрлэдэг. Оросууд Дэлхий ван гаригийг “Плутон” хэмээн нэрлэдэг. Энэтхэгчүүд “Яма” гэх ба энэ нь Буддын шашны тамын хаалгыг манадаг манаач бурхны нэр ажээ.

Эцэст нь хүмүүст гайхалтай мэдээллийг хүргэж чадсан New Horizons хөлгийн тухай мэдээллийг хүргэе. Хөлөг дээр сансрын нисгэгч байхгүй бөгөөд зуун хувь автомат удирдлагатай.

НАСА-гийн хамгийн сүүлийн үеийн хөтөлбөрүүдийн нэгд багтан үйлдвэрлэгдэж Дэлхий ван гаригийг судлахаар 2006 оны нэгдүгээр сарын 19-нд Флоридагийн Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс "Атлас-V" пуужингаар хөөргөж сансрын орон зайд оруулсан. 478 кг буюу хагас тонн жинтэй, 228 ваттын эрчим хүчээр тэжээгддэг.

Сансар мандалд орсноосоо нэгхэн хоногийн дараа саранд хүрсэн. Жил гаруйн дараа Бархасвадь гаригт хүрчээ. Ингээд 9 жил үргэлжилсэн аяллын эцэст 2015 оны долдугаар сарын 14-нд Дэлхий ван гаригт хүрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23781
0 эможи
keyboard_arrow_up