Унтаж буй 6 байрлалаар хүний зан чанарыг тодорхойлж болно
Хүний унтдаг байрлал нь тэдний хувийн зан чанарыг илэрхийлдэг болохыг Профессор Крис Ижиковски судалж тогтоожээ. Хүн болгон өөр өөрсдийн гэсэн унтдаг байрлалтай байдаг байна. Ингээд үндсэн 6 байрлалаар унтдаг хүмүүсийн зан чанар ямар болохыг харцгаая.
Хоёр гараа унжуулан хажуу талаараа унтагчид нь гэнэн цайлган, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хүний итгэл сайн даадаг хүмүүс байдаг. Мөн тэд маш бөх бат унтаж чаддаг.
Хоёр гараа сунган хажуу талаараа унтагчид нь гаргасан шийдвэрээсээ буцдаггүй зөрүүд, их хашир, муу санаатай нэгэн байдаг.
Гараа унжуулж дээш харан унтагчид нь хатуу, сэтгэлийн хөдөлгөөн багатай, өндөр шаардлагатай хүмүүс байдаг. Тэд ихэнх нь хурхирдаг болохоор сайн амарч чаддаггүй.
Доош харан унтдаг хүмүүс нь сахилгагүй, ирээдүйдээ хайхрамжгүй ханддаг, шүүмжлэл хүлээн авч чаддаггүй, дотуур тамиртай хүмүүс байдаг.
Бүх мөчөө дэлгэн дээш харан унтдаг хүмүүс хамгийн түгээмэл байдаг. Сайхан сэтгэлтэй, тусч, бусдыг сайн ойлгодог, маш сайн найз болж чаддаг.
Хажуу талаараа цагираглан унтдаг хүмүүс судалгаанд оролцогчдийн 41 хувийг эзэлдэг. Хүн ихэнх амьдралаа ийм байрлалаар унтаж өнгөрүүлдэг байна. Тэд соргог, маш мэдрэмтгий, ичимхий мэт боловч бусадтай амархан ойлголцож чаддаг хүмүүс байдаг.