Шилтэй шар айргаас хаягдал гардаггүй
2015 оны 7 сарын 07
Та шил шар айраг авч уугаад шилийг нь хаядаг бол доторхыг нь ч, гаднахыг нь ч бүрэн ашигладаг бүтээлч залуу бас байна. Ли Ронжун гэх энэхүү хятад эр саяхан Өвөрмонголын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг дүүргэсэн ажээ. Дээд боловсрол эзэмшээд хийсэн анхны бие даасан бүтээл нь шар айргийн ногоон шилээр барьсан байшин юм. Нийт 8500 шил ашиглан хийсэн энэ бүтээл 70000 юанийн өртөгөөр босчээ. Энэ мөнгөөр цемент болон бусад зүйлсийг худалдан авсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23626
0 эможи