Мартсан эд зүйлсээ олох боломжтой үзэсгэлэн
2015 оны 7 сарын 07
Гэртээ дэвтэр, номоо орхиод ирсэн үед “Салдаг бол толгойгоо мартаад ирэх нь л дээ” хэмээн багш нар загнадагсан. Яг үүн шиг мартаж, үрэгдүүлсэн элдэв ховор эд эдлэлийн цуглуулга хурдан галт тэрэгний ажилчдад байдаг аж. Тэд олсон эд зүйлсийнхээ эздийг нэг сар хайсны эцэст архивлаж авдаг байна. Архивт орсон эд зүйлсээр анх удаа “Метро” нэртэй үзэсгэлэн гаргахаар шийдсэн бөгөөд тал тоосгоноос эхлээд зураг зурсан тамхины ишний цуглуулга хүртэл санаанд оромгүй олдворууд дэлгэгдэх гэнэ. Хамгийн сонирхолтой үзмэр нь дотор эрхтэний дүрсийг мөнгөөр урласан жижиг цуглуулга байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23624
0 эможи