Шарлотта гүнжийг загалмайлав

2015 оны 7 сарын 06

Английн угсаа залгамжлах хунтайж Уильямын охин Шарлотта Диана Элизабетаг Иордан голоос авчирсан ариун усаар загалмайлах ёслол өчигдөр боллоо.

 

Гэгээн Мария Магдаленагийн сүмд болсон энэхүү ёслолд хааны гэр бүлийнхэн болон Кембрижийн ахайтан Кэйт Миддлтоны эцэг, эх оролцжээ. Харин Намибид айлчлал хийж буй ханхүү Гарри ёслолд хүрэлцэн ирж амжаагүй аж. Гүнжийг Уильямын үеэл дүү Беатрис гүнж загалмайлсан байна. Хунтайж Уильям охиноо загалмайлахаар Нортфолк дахь Гэгээн Мария Магдаленагийн сүмийг сонгосон аж. Учир нь уг сүмд түүний ээж Диана гүнжийг загалмайлах ёслол1961 онд болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23584
0 эможи
keyboard_arrow_up