Ачааны машинаар хуримын цуваагаа чимжээ

2015 оны 7 сарын 02

Харбинд амьдардаг 36 настай нэгэн эр хуримынхаа цувааг 36 ачааны машинаар чимжээ. Учир нь тэрбээр том оврын авто машин худалдаалдаг томоохон компанийн эзэн бөгөөд түүний хуримын өдөр компаниа нээсэн өдөртэй нь давхацсан учир ийнхүү шинэхэн ачааны машиныг хуримын цуваа болгон ашигласан байна. Өнгө өнгийн тууз, тэмдгээр чимсэн сүрт цуваа Харбины хувьд анхных болж байгаа ажээ.

Сүйт залуу хуримын ёслолынхоо талаар “Би эхнэртэй дурлах үеэсээ л хуримаа хэрхэн өвөрмөц, мартагдашгүй хийх вэ гэж бодож эхэлсэн. Нэлээд удаан бодсоны эцэст хуримын цуваандаа ачааны машин ашиглахаар болсон юм" гэж ярьсан байна.

Харин нөхрийнхөө энэхүү үйлдлийн талаар эхнэр нь “Миний хуримын цувааг үнэтэй дээд зэрэглэлийн машин бус ачааны машинууд чимсэн нь нэг их эмзэглэмээр зүйл биш. Би нөхрөө бүх талаар нь бүрэн дэмждэг учраас түүний өнөөдрийн энэхүү үйлдэл намайг гомдоох гэхээсээ илүүтэйгээр маш их баярлууллаа. Энэ бол миний амьдралд хэзээ ч мартагдахгүй хурим юм” хэмээн ярьжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23476
0 эможи
keyboard_arrow_up