Тамхины хоригоос болж бослого гаргажээ

2015 оны 7 сарын 01

Мельбурн хотын захад орших шоронд хоригдлууд тамхины хоригийг эсэргүүцэн бослого гаргаж, үймээн дэгдээжээ. Австралийн засгийн газарт улсын шоронгуудад тамхи татахыг хориглох хуулийг хэлэлцэж буй аж.

 

Хоригдлууд өчигдөр /VI.30/ үд дундын үед үймээн дэгдээж эхлэхэд шоронгийн ажилтнууд болон зочлогсдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Шоронгийн бослогод олон зуун хоригдол нэгдэн оролцсон байна. Хоригдлууд шоронд гал тавьж, цонхнуудыг хагалан, ханануудыг нураахыг оролдсон аж. Шоронгийн үймээнийг зэвсэглэсэн цагдаа нар ирж байж дарсан байна. Үймээний улмаас нэлээд хэдэн хоригдол гэмтэж бэртжээ.

 

Австралийн шоронгийн хоригдлуудын 84 орчим хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг аж. Засгийн газрын зүгээс шоронгийн харгалзагч болон бусад ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахын тулд тамхины хоригийг танилцуулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23442
0 эможи
keyboard_arrow_up