Азийн хамгийн аймшигтай 10 газар
"National Geographic" сувгийн сэтгүүлч Роберт Жое Азийн орнуудын сонирхолтой газруудаар аялдаг. Тэрээр энэ удаад хамгийн аймшигтай сүнс, чөтгөрүүд цугласан хэмээгддэг газруудыг сонгож тэдгээр газруудаар аялсан байна. Тэрээр энэ аяллаа сүнстэй таарахын тулд биш, түүхэн газар гэдэг талаас нь сурвалжилсан юм. Гэхдээ Роберт дахин тэдгээр газрууд руу явахгүй байсан нь дээр хэмээн бодсон тухайгаа ч мөн тэмдэглэсэн байна.
Иргэдийн очихоос ч жихүүцдэг газруудын нэг бол Хонконгийн Так Так хэмээх сургууль юм. Энэ сургууль хаагдсан бөгөөд сургуультай холбоотой олон төрлийн аймшигтай түүх бий. Энэ газарт олон эмэгтэй амиа хорлосон гэдэг. Шөнийн цагаар сургуулийн ойролцоо явж байхад сүнстэй таарсан хүмүүс маш олон байдаг.
Энэтхэгийн чимээгүй цамхаг. Энэ газраас хүн бүү хэл шувуу, амьтад хүртэл цэрвэдэг. Энэ цамхгийн ойролцоо ямар ч аниргүй бөгөөд олон мянган хүний сүнс тэнүүчилдэг хэмээн нутгийн иргэд ярьдаг аж.
Японы Окинава арлын Чибичвагийн хөндий. Дэлхийн II дайны үед маш олон япон цэргүүд амиа алдсан.Окинава орчимд иймэрхүү үй олноороо амь үрэгдсэн хүмүүсийг булсан хөндий хэд хэд байдаг. Хөндийн ойроцоогоос тусламж эрсэн хүмүүсийн дуу хоолой сонсогддог гэх бөгөөд “Би энэ газраас явмаар байна” гэх дууг нутгийнхан байнга сондог. Түүнчлэн гавлын яс, хүний биеийняснуудолноор олддог.
Филиппиний Карлын эмнэлэг. Өмнө нь энэ газарт АНУ-ын армийн цэргийн эмнэлэг байсан. Уг эмнэлэгт олон хүн амиа алдсан бөгөөд одоо харин энэ газрын ойролцоо юу ч байдаггүй. Харин олон америк цэргийн сүнс хэрэн хэсэж явдаг гэнэ.
Тайванийн Багуа барилга. Тайванийн зүүн өмнөд эрэгт орших “Ногоон арал” хэмээх жуулчны бүсэд байрлах энэ барилга мөн лхүмүүсийн очихоос цэрвэдэг газруудын нэг. Энэ барилгын цогцолбор өмнө нь улс төрийн хоригдлуудыг хорьдог шорон байжээ. Тэнд хүмүүс маш олноороо амиа хорлодог байсан нь шоронг хаахад хүргэжээ.
Өмнөд Солонгосын Ёндок. Өмнөд Солонгосын Гёнсан аймагт орших энэ барилгад мөн л хүний байгаад байх газар биш хэмээнхаагдсан газруудын нэг. Энэ газарт дунд сургуулийн нэг охин найз хөвгүүнээсээ болж амиа хорлож сүнс нь хоргодсон, улмаар олон хүн учир битүүлгээр амиа хорлосон газар ажээ.
Малайзын сүнстэй толгод. Энэ газарт хуучин британичууд амьдардаг байжээ. Дайны музей гэгдэх энэ газарт ажиллаж байсан хүмүүс нь ч хангалттай нотолгоо ярьдаг бөгөөд мөн лбусад сүнстэй газруудын адилаар хаагдсан байна.
ТайландынПра Си Санпет сүм. Ойролцоогоор 50 жилийн өмнө бүлэг дээрэмчид энэ газраас алтан бурхан болон бусад зүйлсийг хулгайлсан аж. Гэтэл тэдгээр алтан эдлэлүүд гай чирч нутгийн иргэд хачирхалтай, аймшгийн үхлээр үхцгээх болсон гэдэг. Тиймээс энэ сүмийн ойроцоо хэн ч амьдардаггүй.
Вьетнам дахь Америк шорон. Вьетнамын зүүн хэсэгт орших “Барын тор” хэмээн нэрлэдэг франц, америкчуудын шорон. Хүйт даасан энэ газар одоо хаагдсан ч ийшээ хэн ч зүглэдэггүй. Шоронд зовж тарчилж амиа алдсан хүмүүсийнгаслант дуу хоолой сонсогддог гэж нутгийнхан ярьдаг.
Индонезийн Лаваг Севү. Энэ хуучны том байшин бол Индонезийн боолчлолын үеийн барилга бөгөөд аймшиг агуулсан энэ барилгын тухай мэдэхгүй хүн тус улсад бараг байхгүй. Дэлхийн II дайны үед Японы цэргүүд Индонезийн цэргүүдтэй энэ барилгын ойролцоо ширүүн тулалдсан.Тэр үед амиа алдсан цэргүүдийн сүнс хорогдсон гэдэг.