Мистер Бин аминдаа хайртай

2015 оны 6 сарын 26
 
60 настай жүжигчин Роуэн Аткинсон спорт загварын автомашин цуглуулах дуртай нэгэн. 1997 онд жүжигчин эр өөрийн жүчээг McLaren F1 загварын уралдааны машинаар баяжуулсан билээ. Дэлхий дээр ийм машин ердөө 64 ширхэг байдаг юм. Роуэн үнэтэй тоглоомыг 640 мянган фунт стерлингээр өөрийн болгожээ. 

 
 
Гэвч машин нь дандаа азгүйтэл авчирсан аж. 1999, 2011 онуудад Мистер Бин түүнийгээ унаж яваад осолдож байв. Тэр болгонд 100 мянга, 910 мянган фунт стерлингийн засвар хийлгүүлжээ. Хоёр дахь ослын дараа Аткинсон хангалттай гэж шийдсэн байна. 

 
 
“Энэ машин надад азгүйтэл авчирдаг. Үүнээс болоод нөгөө ертөнцөд очихыг хүсэхгүй байна. Түүнийг гараажид байлгах нь утгагүй зүйл” хэмээн Роуэн тайлбарлажээ. Хоёр удаа осолд орж, засвар хийлгэсэн, найман сая фунт стерлингээр үнэлэгдсэн машиныг худалдаж авах хүн олдох болов уу даа. 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23312
0 эможи
keyboard_arrow_up