Хьюстоны охин эмчилгээгүй өвчтөнүүдийн эмнэлэгт шилжив
Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браунд дахин эмчилгээ хийх шаардлагагүй болжээ. Тиймээс түүнийг эмнэлгээс гаргаж, эмчилгээгүй өвчтөнүүдийг хэвтүүлдэг Хоспис төв рүү шилжүүлэхээр болсон байна.
Энэ талаар нагац эгч Пэт Хьюстон мэдээлсэн байна. Тэрбээр “Бобби Кристинад одоо эмчилгээ хийх шаардлагагүй болсон гэж эмч нар хэлсэн. Түүний тархи нь хэтэрхий их гэмтсэн байна. Өнгөрсөн хугацаанд тусалж дэмжиж байсан бүх хүнд талархал илэрхийлье. Одоо тэр минь бурхны гарт байна” гэжээ.
Бобби Кристина нь энэ оны нэгдүгээр сард гэртээ ухаан алдсан байдалтайгаар олдсон бөгөөд түүнээс хойш гурван сар гаруйн турш ухаангүй байсан юм. Дөрөвдүгээр сард тэрбээр комоос гарсан ч тархи нь хэтэрхий их гэмтсэнээс биеийн байдал нь улам муудсаар байгаа ажээ.