Эмч болж жүжиглсэнийхээ төлөө 7 жилийн ял сонсож магадгүй
![](https://websites.mn/arslan/assets/images/20150625/download_(2).jpg)
Польшийн 27 настай эр эмэгтэйчүүдийн эмч болж жүжиглээд Новы-Сонч хотын эмнэлэгт хэвтэж байсан эмэгтэйчүүдэд үзлэг хийхийг оролдсоныхоо төлөө долоон жилийн ял сонсож магадгүй болов. Хэрэг явдал өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Сайн эр тус эмнэлгийн эмэгтэйчүүд, эх барихын тасаг руу орны дэвсгэр даавуу нөмрөөд нэвтэрсэн аж.
Улмаар 18 болон 28 настай хоёр өвчтөн бүсгүй хэвтэж байсан тасаг руу оржээ. Тэднийг сэрээгээд мань хүн дотуур үзлэг хийх шаардлагатай гэдгээ хэлэв. Гэтэл нэг бүсгүй нь сэжиг аваад орилж хашгирсан байна.
Хуурамч эмч зугтсан ч гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгийн тусламжтайгаар түүнийг маргааш өдөр нь л барьжээ. Одоогоор түүнийг хоёр сар баривчлах шийдвэр гараад байгаа аж. Польш Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд түүний өдүүлсэн хэрэгт зургаан сараас найман жил хүртэлх хугацааны ял оноохоор заасан байдаг юм.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)