Египетид 683 хүнд цаазаар авах ял оноов

2014 оны 4 сарын 30

Египетийн Эль-Минья хотод өнгөрсөн мягмар гарагт “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүийг шүүх хурал болсон юм. Энэ үеэр тус байгууллагын удирдагчдын нэг болох Мохамед Бади тэргүүтэй 683 хүнд цаазаар авах ял оноожээ. Тэднийг цагдаагийн хэсэгт халдаж, хууль сахиулах байгууллагын ажилтны амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм байна. “ВВС”-ийн мэдээлснээр Египетийн цагдаа нар М.Бадиг одоогоор баривчилж чадаагүй байгаа бөгөөд түүнд эчнээ ял оноожээ. Хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр шүүх хурлаас гэт этгээдүүдийн амгаалагчид үг хэлэх эрх олгоогүй байна. Үүнээс өмнө өнгөрсөн гуравдугаар сард египетийн экс ерөнхийлөгч М.Мурсиг дэмжигч 529 хүнд мөн цаазаар авах ял оноосон удаатай. Тэдний хэргийг энэ удаад дахин авч хэлэлцэн шинэ тогтоол гаргасан байна. Үүнд цаазын ял авсан бүх хүмүүсийг бүх насаар нь хорихоор болжээ. Лалын ахан дүүс хөдөлгөөн нь лалын нийгэмлэг болон лалын бүгд найрамдах улс байгуулах зорилго бүхий олон улсын улс төр- шашны холбоо юм. Египетийн ерөнхийлөгч асан М.Мурсиг өнгөрсөн онд цэргийн арми нь огцруулан хорьсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2312
0 эможи
keyboard_arrow_up