Liya Mairson картон цаасаар гайхалтай байшин бүтээжээ

2015 оны 6 сарын 21

Израйлийн Ramat Gan хотод байх Инженер Дизайны Shenkar коллежийг (Shenkar College of Engineering and Design) энэ жил дүүргэсэн нэгэн бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч залуугийн бүтээсэн тоглоомын байшинг танилцуулж байна. Картон цаасаар хийсэн энэ тоглоомын байшин эвхэгдсэн үедээ ганцхан тэгш өнцөгт хэлбэрийн хавтгай болох боловч дэлгэгдсэн үедээ цонх, хаалга, шүүгээ, ханын тавиур, ширээ зэрэгтэй бяцхан хөөрхөн байшин болон хувирдаг байна. Энэ байшинг бүтээсэн зохион бүтээгч залууг Liya Mairson гэдэг, энэ жил 26 насыг хүрсэн нэгэн. Тэрбээр “My Space” хэмээн нэрлэсэн энэ бүтээлээ хийх санааг дэлгэгддэг номноос олж авсан гэх ба орчин цагийн хотын жижигхэн орон сууцнуудад хүүхдийн тоглоомын орон зай хомс дутагдалтай байдаг тул эвхээд хаалганы ард ч юмуу тавьчихсан тохиолдолд нэг их зай эзлээд байхгүй байхаар бүтээх хэрэгтэй юм гэсэн бодол төрсөн гэнэ. Зай бага эзлэхээс гадна хүүхдэд тоглох орчинг нь хялбархан бүрдүүлж өгч чадах мөн хүүхдүүд өөрсдөө томчуудын тусламжгүйгээр зөөвөрлөн шилжүүлэх боломжтой, түүнээс гадна эвдэрч урагдсан тохиолдолд дахин боловсруулагдах материалаар хийгдсэн “My Space” тоглоомын байшин 3-6 насныханд зориулагдсан юм байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23111
0 эможи
keyboard_arrow_up