Жэймс бондын анхны кинон дээрээ зүүсэн цаг 269 мянган доллар хүрлээ
Английн домогт “агент 007” киноны анхны ангид зүүсэн 1957 оны Rolex Submariner цаг Нью-Йоркийн дуудлага худалдааны Christies танхимд 269 мянган доллараар зарагдсан байна. Цагийн танхим 60-100 мянган доллараар тавьсан ч энэ нь өссөөр 269 мянган доллар хүрээд алх цохиулжээ.
Швейцарийн цаг үйлдвэрлэлийн компанийн Submariner загварыг 1953 онд гаргасан нь дэлхийд анхны 100 метрийн гүнд ч ус нэвтрэхгүй, усны хамгаалалттай цаг болсон юм. Жеймс Бонд энэ цагийг анхны кинондоо зүүснээс хойш 1995 онд энэ цувралын “Алтан нүд” анги гарсны дараа л Бонд “Omega” цаг зүүх болжээ.
Энэ дуудлага худалдаагаар бугуйн болон халаасны 260 орчим тансаг цагийг худалдсан байна. Энд өнөөдөр зах зээл дээр гуравхан үлдээд байгаа 1903 оны Patek Philippe цагийг 50-70 мянган доллараар үнэлж тавьсан ч 179 мянган доллараар зарагджээ. 1927 оны Vacheron Constantin цаг ч бас 137 мянган долларын үнэ хүрсэн байна.
Энд нийтдээ 265 удаа алх цохиж дуудлага худалдааны танхим найман сая, 366 долларын орлого олжээ