Австралийн хамгийн алдартай эмэгтэй жүжигчид тайзан дээр үнсэлцжээ
АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон “Кино урлаг дахь эмэгтэйчүүд” шагнал гардуулах ёслолын үеэр Холливуд дахь Австралийн хамгийн алдартай эмэгтэй жүжигчин Николь Кидман, Наоми Уоттс нар тайзан дээр олны дунд шимэлцэн үнсэлцжээ.
Николь Кидман анхны кинонуудынхаа нэгэнд өөр нэгэн бүсгүйтэй үнсэлцэх хэсэгт тоглохоос эрс татгалзсанаа хамгийн том алдаа байснаа эргэн дурсаад өөрт нь шагнал гардуулахаар гарч ирсэн Наоми Уоттсийг тэврэн үнсчээ.
Николь Кидман 47 настай Наоми Уоттс түүнээс нэг дүү бөгөөд аль аль нь ижил хүйстэн биш тул энэ үйлдэл олны анхаарлыг ихээр татсан аж. “Кино урлаг дахь эмэгтэйчүүд” шагналыг анх 1977 онд кино болон телевизэд эмэгтэй жүжигчин, хөтлөгч, найруулагчдын оруулсан хувь нэмрийг үнэлэх зорилгоор анх санаачилжээ.