Ханхүү Уильямын эхнэр Кейт Миддлтоны хоёр төрсний дараах гоолиг биений нууц
Саяхан хоёр дахь үрийн зулай үнэрлэсэн Кейт Миддлтон энэ сарын 14-нд Глостершир гүнлэгийн Бофорт хотод болсон морин поло тэмцээний үзэгчид, зочдыг жинхэнэ алмайруулсан гэхэд болно. Нөхөр, ханхүү Уильямаа дэмжихээр том хүү Жоржтойгоо ирсэн тэрбээр бариу жийнс, цамцаар гангарч, гоолиг биеэ гайхуулж амжсан юм.
Үнэхээр түүнийг зургаан долоо хоногийн өмнө төрсөн гэхэд итгэмээргүй харагдаж байлаа.
Тэгвэл гүнгийн ахайтны нууц юундаа байна вэ. Кейт Лондон хотод алдартай фитнес дасгалжуулагч хөлсөлж авсан бөгөөд жирэмсэн байх үеэсээ л түүний заавраар хичээллэж эхэлжээ. Алдарт дасгалжуулагч залуу ээжийн хоол хүнсэнд анхаарч, тохирох дасгал сургуулилтыг шат шат ахиулан оруулж байв.
Үүний үр дүнд Кейт илүүдэл жингээ хурдан хаяж чаджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр ихэвчлэн шинэ жимс ногоо, шувууны мах, түүнчлэн үхрийн өөхгүй мах идэж байсан гэнэ. Гэдэс, харвин ч үгүй тэрбээр үнэхээр гайхалтай биш байна гэж үү.