Ким Кардашиан нөхрийнхөө төрсөн өдрөөр Лос Анжелес хотын хамгийн том Стэйплс-Центрийг бүтнээр нь түрээсэлжээ

2015 оны 6 сарын 16

Ким Кардашиан нөхрийнхөө төрсөн өдрийг бусад эмэгтэйчүүдээс өвөрмөц тэмдэглэж өгсөн байна. “Клипперс”, “Леикерс” багуудын тоглолт болдог Лос Анжелес хотын хамгийн том Стэйплс-Центрийг бүтнээр нь түрээслэн авч дотны найзуудыг нь дууджээ. Түүний барьсан гэнэтийн бэлэг Каньед үнэхээр их таалагдсан бөгөөд аваргын цом шиг хэлбэртэй бялуун дээрх лааг үлээж дуртай тоглоомоо оройжин тоглож, эхнэрээ үзэгчийн суудлаас харна гэж огт төсөөлж байгаагүй биз. Дашрамд дурьдахад Каньегийн төрсөн өдрийн Слэм Данкийн тэмцээнд Жастин Бибер түрүүлж спортын авьяасаа нээсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22943
0 эможи
keyboard_arrow_up