“КАРЛО ААВ” 56 ХҮРЧ БАЙНА

2015 оны 6 сарын 11

Дэлхийн хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагчдын нэг Карло Анчелотти 1959 оны энэ өдөр Италийн Режоло төржээ. Тэрбээр тоглогчийн хувиар “Парма”, “Рома” , “Милан” багуудад тоглож, Сери А-д гурван удаа аваргалж, Италийн цомыг дөрөв, супер цомыг нэг, Европын аваргуудын цом болон супер цом, Тив хоорондын цомыг тус бүр хоёр удаа хүртсэн юм. Италийн шигшээ багийн төлөө 26 тоглолтод оролцож, дэлхий болон Европын аваргаас хүрэл медаль авч байв. Анчелотти 1992 оноос Италийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ. Харин 1995 онд “Режана”, дараа нь “Парма”-г дасгалжуулсан бөгөөд 1999 оноос “Ювентус”-ыг удирдаж Интертото цомын эзэн болгосон юм. Улмаар 2001 онд “Милан”-д ирж, Сери А (2004), Италийн цом (2003) болон супер цом (2004), Аваргуудын лиг (2003, 2007), Клубын ДАШТ (2007)-нд тус тус түрүүлжээ. 2009 онд Анчелотти Английн “Челси” клубын урилгыг хүлээн авч, “Цэнхэрүүд”-ийн хамт Премьер лиг, Английн цом, супер цомыг  хүртсэн юм. Харин 2011 онд Францын “Пари Сенжермен”-тэй гэрээ байгуулж, 2013 онд Парисын багийг лигийн аварга болгожээ. Тэр жилийнхээ зун нь Мадридын “Реал”-д ирж, Ла лиг, Аваргуудын лиг, Клубын ДАШТ-ийн аварга болж, УЕФА-гийн супер цомыг авсан юм. Гэвч өнгөрсөн улиралд “Реал” ямар нэг цом хүртэж чадаагүй учир эзэн хааны баг түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22826
0 эможи
keyboard_arrow_up