Тэжээж байсан могойндоо хатгуулж нас баржээ
2015 оны 6 сарын 10
Өнгөрсөн бямба гаригийн оройн тус хотын Вавиловын гудамжны нэгэн оршин суугч байрных нь нэгэн эмэгтэй орцны шатан дээр нас барсан байгааг цагдаагийн газарт мэдээлсэн байна. Цагдаагийнхан очиход 40 настай эмэгтэй хөлдөө шархтай, цус алдсан байдалтай олдож гэрийнх нь угаалгын өрөөнд мөн ул мөр байсан гэнэ. Гэрт үзлэг хийхэд цагдаа нар гурван метр 30 см урттай аварга могой олжээ. Хэргийг шалгах явцад эмэгтэй могойг хэдэн жилийн турш байрандаа хадгалсан төдийгүй эцэстээ хатгуулж хордож нас барсан гэж тогтоожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22775
0 эможи