Гэрэлтдэг ултай пүүз гарчээ
2015 оны 6 сарын 07
Та бидний өмсөж заншсан спорт гутал буюу пүүз анх 1870-аад оноос эхтэй гэнэ. Пүүзийг эхэндээ биеийн тамираар хичээллэх, спортын арга хэмжээнд оролцоход зориулагддаг байсан ч өдгөө орчин үеийн залуус өдөр тутмын амьдралдаа байнга өмсөцгөөх болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам пүүзний үйлдвэрлэл, худалдаа ч хурдацтайгаар өсөн нэмэгдсээр байна.
Тэгвэл саяхан пүүзний ертөнцөд шинэ дэвшилт гарлаа. Энэ бол гэрэлтдэг ултай пүүз юм. Энэхүү пүүзний ул нь ногоон, цэнхэр, улаан, ягаан гэх мэт олон өнгөний сонголттой ба нэг удаа цэнэглээд 8 цаг тасралтгүй асах хүчин чадалтай. Үнийн хувьд 79 ам.доллар гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22664
0 эможи