Энэ өдөр Нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч тангараг өргөлөө
2014 оны 4 сарын 30
Нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч болж, түүхэнд нэрээ үлдээсэн Жорж Вашингтон 1789 оны энэ өдөр Уолл Стрийт-ийн төв танхимд анхны ерөнхийлөгчийн хувьд тангараг өргөсөн байна. Бүх цаг үеийн хамгийн чинээлэг ерөнхийлөгч гэгддэг Вашингтон 1789 онд улсынхаа нийт төсвийн хоёр хувьтай тэнцэх цалин авч байсан бөгөөд түүний хөрөнгийг 525 сая ам.доллароор үнэлдэг аж. Сонгогчдын 100 хувийн санал авсан цорын ганц ерөнхийлөгч тэрбээр шуудангийн марк дээр зураг нь гарсан мөн анхны ерөнхийлөгч юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2258
0 эможи