Эр бэлгийн эсийг “ургуулах” нээлт хийжээ

2015 оны 5 сарын 13

Францын эрдэмтэд дэлхийд анх удаа хүний эр бэлгийн эсийг лабораторийн аргаар ургуулан гарган авчээ. Энэ талаар мэргэжлийн эмч ярихдаа “хуруу шилэнд ургуулсан эсийг эм бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоогоод байна. Үр дүн нь ойролцоогоо 72 цагийн дараа гарах юм”. Мөн энэхүү туршилт нь “мянган хүн тутамын аравт нь тохиолддог үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал арга болох юм” гэжээ. 

Судлаачид биопсийн шинжилгээ хийх аргаар өвчтний төмсөгнөөс хөгжөөгүй эр бэлгийн эсийг “сорьц” болгон авчээ. Дараа нь энэ эсээ бүрэн боловсорч гүйцтэл хуруу шилэнд ургуулсан аж. Урьд нь эрдэмтэд туршилтаа хулгана дээр явуулж байсан нь амжилттай болсон бөгөөд хүн дээрх анхны туршилтаа 2017 онд явуулхаар төлөвлөж байгаа юм байна.

Тус эрдэмтэд нь урьд өмнө нь үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн арьсны эсээс үүдэл эс гаргаж авах туршилт явуулж байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21791
0 эможи
keyboard_arrow_up