Бүх цаг үеийн хамгийн сайхан 17 залуу

2015 оны 4 сарын 25

Пол Ньюмен

Түүнд муухай даруулсан зураг гэж байдаггүй. Түүнийг авъяаслаг, царайлаг, гайхалтай гэх үгнүүд тодорхойлдог.

Жонни Депп

Түүнд хөгшин залуу, эр эм гээд бүх насныхан хайртай байдаг. Ихэнхи хүмүүс түүнийг энэ жагсаалтад зайлшгүй багтах ёстой хүн гэж үздэг.

Том Харди

Түүнийг "тачаангуй" гэдэг ганц үг л тодорхойлдог. Бүсгүйчүүд түүний хослол өмссөн үед нь ёстой унаж үхдэг гэнэ.

Райн Гослинг

Манай уншигчид түүнийг драма төрлийн "Өврийн дэвтэр" киногоор нь сайн мэдэх биз. Царайлгаас гадна тэр үнэхээр донжтой хувцасладаг нэгэн.

Идрис Элба

Сайхан төрхтэй түүний даруухан байдлыг хүмүүс илүү хайрладаг.

Жое Страммер

Түүнийг камерын өмнө гараад ирэхэд л ямар хүчирхэг нэгэн болохыг мэдэрдэг хэмээн олон хүмүүс дурдсан байна.

Дилан Ридер

Тэрээр мэргэжлийн скейтбоардын тамирчин бөгөөд Калифорниагаас гаралтай. Олон охид хүүхнүүдийн хүсэл мөрөөдөл болж чаджээ.

Фаррелл Уиллиамс

Зарим хүмүүс түүнийг цус сорогч гэж нэрийддэг. Учир нь түүнийг одоо 42 настай гэхэд итгэмээргүй залуу харагддагтай нь холбоотой. Түүнийг "үзэсгэлэнтэй" гэж нэрлэж болно.

Роберт Редфорд

Зургийг нь харахад л түүнийг энэ жагсаалтад орно гэдгийг баталж байгаа биз.

Ричард Гири

Одоо амьдарч байгаа царайлаг залуусын нэг

Бред Питт

Мэдээж Бред. Тэр энэ жагсаалтад ороогүй байвал гайхах хүн олон байх болов уу?

Зак Эфрон

Урт үстэй ахлах сургуулийн дууч хөвгүүнээс бүх цаг үеийн хамгийн сайхан залуусын тоонд орж чадсан залуу.

Марлон Брандо

Магадгүй түүнийг 80, 90-ээд оныхон илүүтэй мэдэх биз. Тэрээр үнэхээр царайлаг бас омголон нэгэн байсан юм.

Леонардо Ди Каприо

Бид түүнийг олон сайхан бүтээлд дүрээ мөнхөлсөн ч оскарын шагнал хүртэж чадаагүй нэгэн гэдгээр нь мэддэг. Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд тэрээр аль хэдийнэ олон олон шагнал авч чадсан нэгэн.

Хит Леджер

Авъяаслаг, царайлаг нэгэн. Гэхдээ тийм ч удаан амьдраагүй.

Жокин Фоеникс

Сайхан гэдэг тодорхойлолт дан ганц хөөрхөн царайгаар хэмжигддэггүй.

Беницио Дел Торо

Хальт харахад тэрээр Бред Питттэй андуурагддаг. Түүнийг тодорхойлох үг нь "үргэлж тачаангуй"

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21163
0 эможи
keyboard_arrow_up