Эрдэмтэд цагаан хэрэмний шинэ хэсгийг оллоо
2015 оны 4 сарын 22

Хятадын баруун хойд нутагт археологчид Хятадын их Цагаан хэрэмний үлдэгдэл болох шинэ хэсгийг олж илрүүлсэн байна. Нийтдээ 10 км үргэлжлэх 9 хэсэг бүхий энэ үлдэгдэл Ганьсу муж болон Нинся-Хуэйн автономит тойргийн хил дээр байжээ. Хэмээн China Dailly мэдээллээ.
Нинся-Хуэйн автономит тойргийн орон нутгийг судлах музейн ажилтнуудын олж илрүүлсэн эртний энэ байгууламж манай эрний өмнөх 221-206 онд Цинь гүрний үед баригдсан байх гэж энэ музейн тайлбарлагч байсан Жоу Синхуа хэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









20951
0 эможи