Дэлхийн хамгийн бөх унтдаг 10 улс
Sleep Cycle буюу нойрны хэмнэл хэмээх үүрэн гар утасны хавсралтыг зохион бүтээсэн шинжээчид холбогдох чансааг гаргасан байна. Словакийн ард иргэд нойрны чанараараа хятад болон унгаруудыг ардаа орхижээ. Оросууд эхний аравт багтаагүй ч мексикчүүд, америкчууд, британичуудыг ардаа орхин 11-т бичигдсэн байна. Хамгийн бөх унтдаг 10 улсыг жагсаавал Словак, БНХАУ, Унгар, Чех, Польш, Швейцарь, Тайвань, Австри, Украин, ХБНГУ аж.
Мэргэжилтнүүдийн олж тогтоосноор бусдаас түрүүлж Өмнөд Африкийн ард иргэд нойрноосоо сэрдэг байна. Тэд дунджаар өглөөний 06 цаг 09 минутад сэрдэг гэнэ. Улс, орнуудын гуравны хоёр нь орондоо ням гаригт бага хөлбөрдөг бол хүмүүсийн 58 хувь нь лхагва гаригт илүү сайн унтдаг аж. Судлаачид Sleep Cycle хавсралтыг ашигладаг 47 улс, орны 18-55 насны нийтдээ 941 мянган хүнээс мэдээлэл хүлээн авчээ.