Сансараас аавдаа бичсэн захидал /Бичлэг/

2015 оны 4 сарын 16

Сансарын тойрог замд нисч яваа сансрын нисгэгч аавдаа илгээсэн нэгэн америк охины ил захидлыг харуулсан бичлэг хэдхэн хоногийн дотор YouTube дээр 10 орчим сая удаа хүмүүс үзсэн гэх дээд амжилтыг тогтоожээ. Уг арга хэмжээг зохион байгуулагчид хэдэн арван автомашиныг дайчилсан байна. 

Невада мужийн элсэн цөлд ширгэсэн нуурын сайран дээр машинууд өөрсдийн дугуйгаараа “Стеф чамд хайртай” гэдэг бичвэрийг зүрхэн хэлбэртэй зургийн хамт “бичжээ”. 

Дэлхийн тойрог зам руу илгээсэн энэ өвөрмөц “захидал” автомашины дугуйгаар бичигдсэн хамгийн том дүрслэл хэмээн Гиннесийн амжилтын номд багтсан аж. Бичвэрийн хэмжээ 5.5 хавтгай дөрвөлжин километр зайг эзлэсэн гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20692
0 эможи
keyboard_arrow_up