Нью-Йорк хотын үдэш

2015 оны 4 сарын 16

Нью-Йорк хот (англ.The City of New York) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох Өргөн Нью-Йоркийн гол хот юм. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулжээ. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.

Нью-Йорк хот нь Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км² газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг.

Хотын гол газрууд нь олон улсад алдартай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд Манхэттэн дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.

Нью-Йорк хот нь АНУ-ын зүүн хойд хэсэг буюу Нью-Йорк мужийн зүүн өмнөд хэсэгт 15 сая хүн амтай оршдог бөгөөд Бостон хот болон Вашингтон хотын дунд байрладаг. Харин таныг энэ удаа Нью-Йорк хотын үдэш гэсэн зурагтай танилцуулж байна.

123
123
123
123
123
123
123
123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20648
0 эможи
keyboard_arrow_up