Дэлхийн акулууд оролцох

2015 оны 4 сарын 10

Өчигдөр нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын  "Coal mongolia 2015" Олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаад зах зээл дээр нүүрсний салбарын анхдагч хувьцаа гаргасны таван жилийн ойтой давхцаж байгаагаараа ихээхэн онцлогтой аж. 

Энэ удаагийн чуулга уулзалтад хайгуул, олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан,банк, санхүүгийн байгууллагууд, ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод болон АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй орын 600 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Мөн Монгол улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган, эдийн засагч Ж.Жаргалсайхан болон УИХ-ын гишүүд зэрэг төлөөлөгчдийн итгэлийг хэлэлцэж байна.

Энэхүү чуулга уулзалт өнөөдөр мөн үргэлжилнэ.












 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20351
0 эможи
keyboard_arrow_up