Боолын үр садаас тэргүүн хадагтай болсон түүх

2015 оны 4 сарын 02

 АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь удаагаа улиран сонгогдож, энэхүү агуу гүрнийг ахин дөрвөн жил удирдан жолоодож байгаа билээ. Хэдэн жилийн өмнө түүнийг анх удаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоход түүнээс гадна, эхнэр Мишелийг нь америкчууд ихэд сонирхож байсан юм. Тухайн үед фэшн-шүүмжлэгчид түүнийг америкийн Карла Брунофранцын тэргүүн хатагтай асан хэмээн нэрлэж байв.

   Үнэхээр ч Мишель Обама бол өөрийн секси байдлаа нуун далдалдаггүй, түүнийгээ чадварлагаар илэрхийлж чаддаг бүсгүй бөгөөд сүүлийн 15-20 жилд тохиолдож байгаагүй, жинхэнэ эмэгтэйлэг тэргүүн хатагтайгаар тодорсон юм. Тэрээр зөвхөн ерөнхийлөгчийн гэр бүлийг төлөөлөөд зогсохгүй, түүний хувийн амьдралын нүүр царай, тусгал болно гэдгээ маш сайн ухаардаг эмэгтэй.

   Өнгөт арьстан Мишель Обамаг өмнөх тэргүүн хатагтай нарын шилдэг сайн шинжүүдийг өөртөө нэгтгэсэн гэж хэлж болохоор. Түүнд Хиллари Клинтоны идэвхтэй дайчин байдал, Жеки Кеннедийн загварлаг хувцаслалт, Том-Бушийн эхнэр Барбара Бушийн нөхөртөө тавьдаг хайр халамж, Ненси Рейганы байнга ханьтайгаа хамт байж дэмждэг чанар гээд олон зүйлс зэрэг цогцолсон тэргүүн хатагтай юм. 

Мишель ЛаВон Робинсон Обама 1964 оны нэгдүгээр сарын 17-нд Чикагогийн өмнөд хэсэгт төрж өсчээ. Дунд сургуулиа төгссөний дараа Принстоны Их сургууль, мөн Харвардын их сургуулийн Хуулийн сургуульд орж суралцан хуульч мэргэжил эзэмшсэн байна. Түүний ах Крейг Робинсон Орегон мужийн Их сургуулийн сагсны эрэгтэй багийн дасгалжуулагчаар ажилладаг аж.

Өөрийн нөхөр Барак Обамагаас ялгаатай нь, Мишель боол-негрийн удамтай аж. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн элэнц эмгийг 1850 онд 475 доллараар үнэлж байсан баримт олдсон байна. АНУ-ын ерөнхийлөгчийн гэргийн эртний удам угсааны талаарх мэдээллийг The New York Times сонинд нийтэлж байжээ.

Тэнд өгүүлснээр, Өмнөд Каролины нэгэн газрын эзний гэрээслэлд боол эмэгтэйг эд хогшил мэтээр тусган, “негр охин Мелвина” 475 долларын үнэтэй гэсэн байжээ. Эзнээ нас барсны дараа Мельвина Жоржи муж руу зарагдан, тэнд 15 настай байхдаа 40 орчим насны нэгэн цагаан арьстан эрийн хүүг төрүүлсэн байна.

Долфус Шилдс хэмээх нэртэй энэ хүү Мишель Обамагийн элэнц өвөг ажээ. 1870 оны баримт бичигт Долфус Шилдс болон Мелвинагийн бусад гурван хүүхдийг “унаган боолууд” хэмээн тэмдэглэсэн байжээ. Мелвина Шилдс 1938 онд талийгаач болсон ба түүний нас барсны гэрчилгээний эцэг эх гэсэн мөрүүд зураас татаад хоосон байсан нь уг боол эмэгтэй өөрийн аав ээжийг мэддэггүй байсантай холбоотой бололтой.

Боолын нийгмийг халсны дараа Долфус Шилдс Алабама мужийн Бирмингемд ирж суурьшин, маш сайн мужаан болсон аж. Баримт бичгийн эх сурвалжаас харахад, 1900 он гэхэд Долфус Шилдс Бирмингемд өөрийн гэсэн байшинтай болж, мужааны ажил эрхэлдэг компанийн эзэн болсон байв. Тэрээр цагаан арьстнуудтай нөхөрсөг харьцаатай байсан ба мужааны газар нь “цагаан” хороололд байдаг, тэндхийн оршин суугчид түүний байнгын үйлчлүүлэгчид байжээ. Долфус Шилдс 1950 онд 91 настайдаа өөд болсон байна.

Долфус Шилдсийн ач хүү зураач Пернелл Шилдс нь Мишель Обамагийн өвөг эцэг аж. Тэрээр 1950 онд Чикагод ирсэн ба тэнд 1964 онд АНУ-ын ирээдүйн тэргүүн хатагтай мэндэлсэн билээ.

Олон шинжээчдийн дүгнэлтээр, Мишель Обама бол шинэ үеийн америкийн эмэгтэйлэг байдлын үлгэр жишээ, АНУ-ын түүхэнд хэнтэй ч эгнэшгүй тэргүүн хатагтай хэмээн тодорхойлжээ. Нэгэнтээ Барак Обама өөрийн хэлсэн үгэндээ  гэргийгээ гайхалтайгаар дүрсэлсэн билээ: “Миний хамгийн сайн найз, гал голомтыг маань сахин хамгаалагч, миний насан туршийн хайр, ирээдүйн тэргүүн хатагтай Мишель Обама” хэмээн,  нөхрөө зөвхөн дагалдах төдий бус, Америк орны эмэгтэйчүүдийн нүүр царай болох хань ижлээ бүх дэлхийд зарлан тунхаглаж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20015
0 эможи
keyboard_arrow_up