13000 оргилуун дарсны шилээр байшин барьжээ

2015 оны 3 сарын 24

396077 Маш сонирхолтой материалаар Челябинскийн нэгэн иргэн байшин барьжээ.Түүний барьсан байшин нь маш сонирхолтой бөгөөд хүмүүс тэрхүү байшинг үзэх гэж зорьж очдог болоод байгаа гэнэ. Энэхүү байшинг ойролцоогоор 13 мянган оргилуун дарсны шилээр барьсан байна.

Хэдийгээр мод, тоосго зэрэг өөр материалууд орсон ч байшингийн их бие тэр чигээрээ дан шилээр баригдсан ажээ. 52 настай Хамидулла Ильчибаев нь Челябинск хотын тосгоны дарга хийдэг бөгөөд түүнийг ийм байшин барих санааг анх түүний хүү өгсөн бөгөөд тэрээр энэ санааг нь огт ойшоогоогүй байна. Гэтэл удалгүй түүний хүү 18 насандаа нас баржээ. Ингээд тэрээр хүүгийнхээ санааг хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан байна. Тэрбээр энэ байшинг барихын тулд 4 жилийг зарцуулсан гэх ба тосгоны нийт иргэд түүнд тусалж 5000 гаруй шил цуглууж өгсөн байна.

Харин үлдсэн 7000 гаруй шилийг өөрөө худалдаж авчээ. Одоо түүний байшин бүрэн дууссан ба орой нар жаргах үед яг л гэрлээр үзүүлбэр хийж байгаа мэт гялалздаг гэнэ. Түүний энэ өвөрмөц байшинг үзэхийн тулд жуулчид олон тоогоор ирдэг байна. Харин Хамидулла Ильчибаев “Би тийм ч сүртэй хүн сонирхохоор зүйл барьсан гэж бодохгүй байна. Тэдэнд сонирхолтой байж болох л юм харин би зүгээр л гэртээ тайван суугаад зураг үзмээр байна.” гэжээ.

396081396080396076396072396073396074396075396071396078396079

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19650
0 эможи
keyboard_arrow_up