Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс хаана амьдардаг вэ

2015 оны 3 сарын 20

Дэлхийн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг тодорхойлдог нэгэн өвөрмөц үзүүлэлт байдаг билээ. Үүнийг “Аз жаргалын индекс” хэмээн нэрлэдэг ба “NEF” судалгааны байгууллагаас  жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг тооцоолон гаргадаг байна. Хамгийн анх 1972 онд Бутаны эзэн хаант улсад Үндэсний нийт аз жаргалын индекс гэж гаргаж байжээ.

Уг жагсаалтыг гаргахын тулд 156 орны иргэдийн санал асуулгыг авахаас гадна эрүүл мэндийн үйлчилгээ, авлига, нэг хүнд ногдох ДНБ, эрх чөлөө, нийгмийн халамж үйлчилгээ, боловсрол зэрэгт үзүүлэлтийг ашигладаг аж. Ийнхүү дээрх үзүүлэлтүүдэд тулгуурлан аз жаргалын индексийг гаргахдаа дараах аргачлалыг баримталдаг байна.

Аз жаргалын индекс =  Эрүүл мэнд + Дундаж наслалт

 

                                                 Экологийн нөхцөл байдал

Эдгээр гурван үзүүлэлтийг сайн, муу, дундаж гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүнд хувааж тус бүр 0-10 оноо өгдөг аж. Мөн дэлхийн нийт улс орнуудыг аз жаргалыг индексээр дараах зургаан өнгөөр төлөөлүүлэн байр эзлүүлжээ. /Зураг 1/

Энэхүү судалгааны гол онцлог нь эдийн засгийн өсөлт, техник технологийн дэвшилттэй төдийлөн холбоотой биш бөгөөд хүн төрөлхний эцсийн зорилго сайн сайхан ирээдүйг гол зорилгоо болгон хөгжиж байгаа улс орнуудыг гаргаж ирдэг юм. Иймдээ ч 2013 онд гаргасан жагсаалтад дэлхийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд тийм ч дээгүүр байранд ороогүйг ажиглаж болно.

Хамгийн сүүлд буюу 2013 онд гаргасан Аз жаргалын индексээр Дани, Норвег, Швейцарь тэргүүтэй орнууд хамгийн жаргалтай орны тоонд багтсан бол Того, Бурунди, Бенин зэрэг улсууд хамгийн доогуур үзүүлэлттэй гарчээ.

Харин эдийн засаг, технологийн хөгжлөөр тэргүүлэгч АНУ 17, ОХУ 68, Япон 90, Хятад 93, Энэтхэг 111-р байранд оржээ.

 

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон арван улсыг танилцуулж байна.

1. Дани рейтинг оноо: 7.693

2. Норвеги рейтинг оноо:7.655

3. Швейцарь рейтинг оноо:7.650

 

 

4. Нидерланд рейтинг оноо:7.512

5. Швед рейтинг оноо:7.480

6. Канад рейтинг оноо:7.477

7. Финлянд рейтинг оноо:7.389

8. Австри рейтинг оноо:7.369

9. Исланд рейтинг оноо:7.355

10. Австрали рейтинг оноо:7.350

102. Монгол улс рейтинг оноо: 4.834

Монгол улс 2012 онд 151 орноос 146 орж байсан бол 2013 онд 156 орноос 102 дугаар байранд бичигдэж аз жаргалын индекс өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэсэн хэдий ч иргэдийн сэтгэл ханамж, аз жаргалтай байдал Сомали, Тунис, Зимбабе зэрэг Африкийн орнуудтай ижил түвшинд байгааг анхаарах нь зүйтэй юм.

-Твиттер дэх аз жаргалын индексийг тооцох боломжтой-

АНУ-ын хэсэг эрдэмтэд 2009 оноос эхлэн дэлхийн твиттерчдийн аз жаргалын индексийг тооцоолон гаргах болжээ.  Тэд олон сая жиргээг цуглуулж үгийн агуулгаар нь “аз жаргалтай”, “гунигтай”, “дундаж” гэж ангилсан байна. Үүнийг эрдэмтэд хедонометр хэмээн нэрлэдэг бөгөөд үгийн утга агуулгаас хамааран 1-9 хүртэл оноо өгч тухайн өдрийн аз жаргалын дундаж үзүүлэлтийг гаргаж ирдэг гэнэ.

Тухайлбал, happy, hahaha. Cherry, pancake зэрэг үгс 8.30-аас 6.96 хүртэл хамгийн өндөр оноог авдаг бол and, the гэсэн үгс дундаж буюу 5.22-4.98 оноо авчээ. Харин crash, war, jail, explosion, victim, kill гэх мэт үгс 2.60-1.76 оноо авч “гунигтай” гэсэн ангилалд ордог аж.

2009-2014 оны хооронд дахь  твиттерчдийн аз жаргалын индекс

Эдгээр үзүүлэлтээс харахад аз жаргалтай амьдралыг тэр бүр материаллаг хэрэгцээгээр төсөөлөх нь дутагдалтай болохыг харж болно. Нөгөөтэйгүүр дэлхийн улс орнуудад эдийн засгийн өсөлтийн талаарх хуучны ойлголтууд өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.

Аз жаргал нь хэдийгээр хийсвэр, хэмжихэд хүндрэлтэй мэт санагдавч хүний оршихуйн үндсэн хүчин зүйл уг ойлголтоор дамжин илэрч байгаа нь ирээдүйн шинэ чиг хандлага гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иймээс төр засаг боловсрол, соёл, эдийн засаг, ардчилал, эрүүл мэнд гэсэн нийгмийн үндсэн салбаруудын цаана иргэн бүрийн аз жаргал, сэтгэл ханамж гэсэн үнэт зүйлийг хамгаалж, түүнд тулгуурласан бодлого боловсруулах нь юу юунаас илүү эрхэм үүрэг болон хувирч байна.

2013 онд гаргасан Аз жаргалын индексийн  дэлгэрэнгүй мэдээллийг

http://issuu.com/earthinstitute/docs/worldhappinessreport2013_online хаяг руу орж үзнэ үү

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19488
0 эможи
keyboard_arrow_up