АНУ яагаад Германы канцлерь Ангела Меркель гомдов

2014 оны 4 сарын 23

 Германы канцлерь Ангела Меркель, Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф гээд дэлхийн нөлөө бүхий улстөрчид өөрсдийг нь тагнулын байгууллага утасаар чагнадаг тухай мэдээлжээ. Тэрээр Америкийн тагнуулын байгууллагад утасны яриагаа чагнуулж байсан улстөрчидийн тоо үүгээр хязгаарлагдахгүй байж мэднэ хэмээн The Guardian, The Washington Post  сонинд бичсэн байв. Харин таамаглал ч 2014 оны хоёрдугаар сарын эхээр нотлогдов. АНУ-ын тусгай албаныхан Германы экс канцлер Герхард Шредерийн утасыг 2002 оноос чагнаж байсан гэж Сноудений задалсан шинэ баримтанд дурьдагджээ. Герхард Шредерийг албан тушаалаа орхисоны дараа ч утасыг нь үргэлжлүүлэн чагнасаар байжээ.

Саяхан л дотно найзууд, итгэлтэй холбоотон гээд сүжирээд байсан улс ар хударгаар нь тагнаад байсанд Ангела Меркель лав голдоо ортол гомдсон байх. Тэр дороо л Европын Холбооны улстөрчид Америкчууд бидэнд хүртэл итгэдэггүй хэрэг үү хэмээн дуу алдаж, шогшироод хөмсөгөө зангидав.

Ийм аймшигтай нууцыг задалсан хүн нь АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Газрын ажилтан Эдвард Сноуден гэдэг нь төдөлгүй тодорхой болов. АНУ-ын тагнуулын байгууллага дэлхийн нөлөө бүхий улстөрчид гэлтгүй Вашингтоноос хэдэн мянган бээрийн цаана ажиллаж, амьдарч байгаа дурын хүний тухай мэдээлэл цуглуулж байсан нь илрэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1913
0 эможи
keyboard_arrow_up