Солонгос хүүхдүүд хамгийн их стресстэй байдаг нь илэрчээ
2015 оны 3 сарын 13
Дэлхийн 30 орны хүүхдүүд дунд явуулсан судалгаагаар Солонгосын өсвөр насны сурагчид хамгийн их стресстэй байдаг нь илэрчээ. Солонгос хүүхдүүдийн тал хувь нь буюу 50.3 хувь нь хичээл сурлагынхаа талаар байнга стресстэй байдаг гэж судалдгаанд оролцохдоо хариулсан байна. Солонгосчуудын араас Испани /49.4/, Словени /48.9/, Португали /47.2/ хүүхдүүд мөн сургуулийн амьдрал нь амаргүй, стресс дагуулж байдгийг хэлжээ. Тэгвэл хамгийн стрессгүй газрын хүүхдүүд нь Нидерланд, Унгар, Словак, Эстони, Итали, Финлянд, Чехийнх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19104
0 эможи