Андройд зочид буудал Японд нээгдэнэ
Японы Нагасаки хотын "Huisten Bosch" цэцэрлэгт нээгдэж буй "Henn-na" зочид буудал ихээхэн өвөрмөц онцлогтой ажээ. Учир нь хоол иддэггүй, өвчилдөггүй, ядардаггүй, унтдаггүй, амардаггүй ажилтнууд танд үйлчлэх юм байна. Та гайхаж байна уу?
Энэ бол Японы Kokora компанид үйлдвэрлэсэн Actroid хэмээх нэртэй төмөр, силикон ажилтнууд ажээ. Эдгээр роботууд бүгд япон төрхтэй, тун эелдэг боловсоноос гадна нүүрээ 18 янзаар хувиргаж, олон хүнтэй зэрэг харилцах чадвартай. Алсдаа Henn-na зочид буудлын ажилтны 90 хувь нь андройд буюу роботууд, 10 хувь нь хүн байх юм. Уг зочид буудал долдугаар сарын 17-нд албан ёсоор үүд хаалгаа нээнэ. Henn-na зочид буудлын энгийн өрөө 54 орчим еврогийн үнэтэй байх бол, өргөн ортой нь 70 евро байх ажээ.