Испаний биеэ үнэлэгчид тэтгэвэр, ажилгүйдлийн тэтгэмж авна

2015 оны 3 сарын 12

Испанийн Барселон дахь шүүхээс эмсийн хүрээлэнгийн эздийг эмэгтэйчүүдтэй гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон тогтоол гаргажээ. Энэ шийдвэр хэрэгжсэн тохиолдолд ажил олгогчид эмэгтэй ажилтнуудынхаа өмнөөс нийгмийн даатгалын санд хураамж төлж эхэлнэ гэдгийг Их Британийн “Independent” сонинд нийтэлсэн байна. Барселоны шүүхийн энэ шийдвэрийг Испанийн Дээд шүүх хүчингүй болгох боломжтой гэнэ. Испанид 1995 оноос биеэ үнэлэхийг гэмт хэрэг гэж үзэхээ больсон боловч энэ салбарт ажиллагсдын эрхийг баталгаажуулаагүй байжээ. Эдийн засгийн хямрал нүүрлэснээс тус улсад биеэ үнэлэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19007
0 эможи
keyboard_arrow_up