Робот ноходыг ч оршуулна

2015 оны 3 сарын 03

Япон элдэв хачин, сонин, заримдаа бүр гаж зүйл сэдэх нь бий. Жишээ нь сүүлийн үед робот нохдыг яг л хүн шиг хүндэтгэлтэйгээр оршуулдаг болсон гэнэ. “Sony” компани хүүхэд болон настнуудад зориулан 1999 оноос АIBO буюу олон үйлдэл хийх чадвартай робот нохой үйлдвэрлэж эхэлсэн нь олны талархал хүлээжээ. Учир нь тэрхүү бүтээгдэхүүн нь жинхэнэ нохойноос дутахгүй ухаантайгаас гадна гэрийн үйлчлэгч, асрагч хөлслөхгүй гэх мэтчилэн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.  АIBO-г хүмүүс амьтай хэмээн үзэж, гэр бүлийнхээ нэг  гишүүнд  тооцдог гэсэн судалгаач байдаг аж. Тиймээс 2006 онд “А Fun” компани робот нохдыг “эмчлэн”, засварлах хэд хэдэн төв байгуулсан нь өдгөө ч эрэлттэй байсаар. Гэхдээ сүүлийн үед “Sony” компани тодорхой шалтгааны улмаас төмөр нохойгоо үйлдвэрлэхээ больсны улмаас сэлбэг, хэрэгсэл нь олдохгүй болж, AIBO аргагүй эрхэнд хэрэглээнээс гарч эхэлж байгаа гэнэ. Тиймээс эзэд нь үнэнч робот нөхдөө зүгээр л төмрийн хаягдал болголгүй хүн ёсоор оршуулах санал гаргаснаар дээрх компани гүйцэлдүүлэх болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18449
0 эможи
keyboard_arrow_up