KFC идэж болдог аягатай болжээ

2015 оны 2 сарын 27

Их Британи дахь KFC түргэн хоолны сүлжээ ресторануудад кофег идэж болдог аяганд хийж үйлчилдэг болжээ. Шинэ аягыг өвөрмөц найрлагатай жигнэмгээр хийж, чихрэн цаасаар ороосны дараа халуунд тэсвэртэй шоколадаар бүрдэг аж. Уг аягыг шууд идэхэд хатуу боловч аажимдаа зөөлөрч,уусдаг гэнэ.  Энэхүү аягыг шинэ төрлийн сав суулга бүтээдэг "The robin collective" компанитай хамтран бүтээсэн байна. Аягын хувьд өөрийн гэсэн үнэртэй бөгөөд үнэр нь хүнд зуны урин дулаан цаг, амралтын нь тухай дурсамжийг сэргээдэг гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18302
0 эможи
keyboard_arrow_up