Гурван хүний ДНХ-г ашиглаж үр тогтоох гэнэ
Их Британий парламентын дээд буюу Лордуудын танхимын гишүүд хиймэл аргаар үр тогтооход гурван хүний ДНХ-г ашиглаж болох тухай хуулийн төслийг баталлаа. Уг хуулийг Лордуудын танхимын 280 гишүүн дэмжсэн бол 48 нь татгалзсан байна. Улмаар ийм аргаар мэндэлсэн хүүхэд хоёр эх, нэг эцэгтэй байх юм. Учир нь эцэг эхээс нь ДНХ-г ашигласан юм байна. Энергийн эх үүсвэрт чухал эх үүсвэр гүйцэтгэдэг эсийн митохондри 37 ген агуулдаг. Тэдгээрт өөрчлөлт орвол удамшлын өвчтэй хүүхэд төрөх магадлал өндөр байдаг байна. Английн Ньюкасла хотын эрдэмтэд 2010 онд хоёр эх, нэг эцгийн генийг ашиглан хиймэл аргаар үр тогтоож байсан удаатай. Судлаачид уг туршиландаа үр тогтсон өндгөн эсээс хоёр бөөмийг нь ялган авч, бөөмийг нь авсан өөр өндгөн эсэд шилжүүлэн суулгах замаар үр тогтоожээ. Ингэснээр хүүхэд донор эхээсээ ердөө 0.1 хувийн генийг авдаг тул удамшлийн өвчин үүсэх магадлал тун бага байдаг аж.