Яг энэ өдөр эртний түүх соёлын өв Ром хот байгуулагдав
Яг энэ өдөр эртний түүх соёлын өв Ром хот байгуулагдав. Эрдэмтдийн тооцоолсноор МЭӨ 2-р мянганы үеэс Аппенины хойгт хүмүүс нутаглах болсон. Олон нүүдэлчин аймагууд ирдэг байсныг ерөнхийд нь 1. Умбр-Сабель, 2. Латин-Сикул гэж хуваадаг байсан бөгөөд Этруск аймгууд байсан. Ром хот нь МЭӨ 753оны 4р сарын 23нд байгуулагдсан гэж үздэг. Кампаниллын толгодыг тойруулж цайз байгуулж ХҮЙ байгуулагдсан нь РОМ хот болсон. Ром нь 3 аймагТРИБ, 300 тойрогКУРИЙ, 300 овогоос бүрддэг. Ромын түүхийг:
1. Хаант улсМЭӨ8-6 зуун,
2. Ромын бүгд найрамдах улсын үе6 зуунаас 30аад он,
3. Ромын эзэнт улсМЭӨ30-МЭ476 он гэж ангилдаг аж.
Энэ алдарт Колизей театр, давтагдашгүй хоолны соёл, дуурийн урлаг, сэргэн мандалтын үеийн уран барилгын өв соёл гээд бүх зүйл нь өвөрмөц бөгөөд Ромын төв хэсгийг "дэлхийн өв" хэмээн ЮНЕСКО бүртгэн авчээ.