Дэлхийн есөн удаагийн аварга "Мотоцикльч" Валентино Росси
2015 оны 2 сарын 16
Тойрогт замын мотоциклийн уралдааны MotoGP ангиллын дэлхийн есөн удаагийн аварга, бүх цагийн хамгийн шилдэг мотоцикльчдын нэг, Италийн нисгэгч Валентино Росси 1979 оны энэ өдөр мэндэлжээ.
Түүний мэргэжлийн тамирчны анхны гараа 1996 онд эхэлсэн бөгөөд ердөө жилийн дараа 125 шоометрийн ангилалд дэлхийн аварга болж байсан аж. Улмаар 2000 онд мотоциклийн хаан гэгддэг 500 шоометрийн ангилалд шилжиж эхний улиралдаа дэд аварга болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17753
0 эможи