Facebook нас барсан хэрэглэгчдийнхээ хаягийг устгах тохиргоотой болно

2015 оны 2 сарын 16

Facebook компаниас нас барсан иргэдийн хаягийг устгах шинэ тохиргоог хэрэглэгчиддээ танилцуулах гэж байна. Хэрэв тухайн хэрэглэгч нь өөрөө хүсч буй тохиолдолд, өөрийн гэр бүл, ойр дотны хэн нэгнийг сонгон нас барсныхаа дараа хаягийг нь ашиглаж болох хяналтын эрхийг олгож болох аж. Олон тооны хэрэглэгчээс нь Facebook-т нас барсан иргэдийн хаягийг дурсгалын хуудас болгон үлдээх санал ирүүлсэнтэй холбоотойгоор компанийн зүгээс ийнхүү тохиргоонд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн АНУ-д энэхүү шинэ тохиргоог албан ёсоор ашиглаж эхлэх юм байна.

Энэ талаар Facebook мэдэгдэлдээ, “Хэрэв тухайн хэрэглэгч нас барсан тохиолдолд түүний хуудсыг гэр бүл, нөхөрлөл, амьдарч байсан үеийнх нь дурсамж болгон өөрчлөх боломжтой болж байна. Бид дотны хүнээ алдсан олон олон хэрэглэгчтэйгээ ярилцаж, тухайн хүн нас барсны дараа ойр дотныхон нь хэрхэн харамсаж, хэрхэн дурсан санаж буйгаа илэрхийлж байхыг хүсч буй хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр энэхүү шинэ тохиргоог хийх гэж байна” хэмээн өгүүлжээ.

Хэрэв Facebook-ийн хэрэглэгч өөрийг нь нас барсны дараа хуудсыг нь ашиглаж болох дотны хэн нэгнийг сонгосон тохиолдолд тэдэнд,

  • Дурсамжийн он цагийн хэлхээний дээд талд нь нийтлэл бичих
  • Шинээр ирсэн найзын хүсэлтүүдэд хариу өгөх
  • Нүүр болон хавтасны зургийг шинэчлэх

гэх мэт тохиргоог хийх эрхийг олгох юм байна.

Түүнчлэн хэрэглэгчид өөрсдийнх нь зэрэг, нийтлэл, хувийн мэдээлэл зэргийг өөрийн фейсбүүк хуудастаа хуваалцах, татан авах албан ёсны зөвшөөрөл олгодог болох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаараа тус компанийн ажилтан мэдэгдсэн юм. Харин бусад тохиргоонууд хэвээр үлдэх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17744
0 эможи
keyboard_arrow_up