Нохой сонгуульд санал өгнө
Зевс нэртэй ротвейлер нохой энэ оны тавдугаар сарын 22-нд болох Европын парламентын сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй болжээ. Энэ нохойд шуудангаар түүний хоч болон эзнийх нь овог бүхий санал өгөх эрхийг нь баталгаажуулсан хуудас ирсэн байжээ.
Тэр нохойн эзэн Их Британийн зүүн хойд нутагт орших Нортон тосгоны оршин суугч бөгөөд саяхан болж өнгөрсөн хүн амын тооллогын үеэр марзагнахаар шийдсэн аж. Өдгөө найман настай Зевс нохой 45 настай Рассел Хойлын гэрт амьдардаг юм. “Би бүртгэлийн ажилтанд гэрт насанд хүрсэн хүн гэвэл эхнэр бид хоёр байгаа гэж хэлснээ санаж байна. Харин манай хүү санал өгөхөд арай нас нь хүрэхгүй гэж хэлсэн юм. Дараа нь хүний насанд шилжүүлбэл 63 настай Зевс гэдэг нохой бий гэж нэмж хэлсэн” хэмээн Рассел өгүүлэв.
Удалгүй тэдний гэрийн хаягаар сонгогчийн үнэмлэх ирүүлтэл нохойн эзэн “Зевс Хойл” гэсэн нэртэй үнэмлэхийг хараад нүдэндээ ч итгээгүй байсан юм байна.
Тэр нохойн эзэн Их Британийн зүүн хойд нутагт орших Нортон тосгоны оршин суугч бөгөөд саяхан болж өнгөрсөн хүн амын тооллогын үеэр марзагнахаар шийдсэн аж. Өдгөө найман настай Зевс нохой 45 настай Рассел Хойлын гэрт амьдардаг юм. “Би бүртгэлийн ажилтанд гэрт насанд хүрсэн хүн гэвэл эхнэр бид хоёр байгаа гэж хэлснээ санаж байна. Харин манай хүү санал өгөхөд арай нас нь хүрэхгүй гэж хэлсэн юм. Дараа нь хүний насанд шилжүүлбэл 63 настай Зевс гэдэг нохой бий гэж нэмж хэлсэн” хэмээн Рассел өгүүлэв.
Удалгүй тэдний гэрийн хаягаар сонгогчийн үнэмлэх ирүүлтэл нохойн эзэн “Зевс Хойл” гэсэн нэртэй үнэмлэхийг хараад нүдэндээ ч итгээгүй гэнэ шүү. - See more at: http://www.wikimon.mn/content/54033.shtml#sthash.BarKM2Hp.dpuf