Сонирхолтой мөнгөн тэмдэгтүүд /фото/
♣ Дисней доллар
Анх 1987 онд гарсан аж. АНУ-ын доллард тухайн үеийн Гуффи, Микки зэрэг алдартай хүүхэлдэйн кинонуудын баатаруудыг дүрсэлсэн байна.
♣ Архитай мөнгөн тэмдэгт
1917 онд Якут улсад мөнгөн тэмдэгтэд архины лого хэрэглэсэн аж. Уг загварыг анх архичин Алексей Семенов гаргажээ.
♣ Хөлбөмбөгчин мөнгөн тэмдэг
2006 онд Ирландын үндэсний банк 5 фнтын мөнгөн тэмдэгт гаргажээ. Тус мөнгөн тэмдэгтийг хамгийн алдартай хөлбөмбөгчин Жорж Бесийг хүндэтгэлд зориулсан аж.
♣ Хамгийн жижиг мөнгөн тэмдэг
Румын улсад 20-р зууны эхэнд гарсан энэ мөнгийг та тасалбартай андуурч магадгүй. Энэхүү мөнгөний хэмжээ ердөө 3 см аж.
♣ Хамгийн том мөнгөн тэмдэгт
Хамгийн том мөнгөн тэмдэгтийг Хятадад 14-р зууны үед гаргаж байжээ. Энэхүү мөнгөн тэмдэгт нь цагаан бугын арьснаас хийгдсэн аж. Хэмжээгийн хувьд 33 см.
♣ Хамгийн үнэтэй мөнгөн тэмдэгт
Венгри улсад 1940 онд дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдох мөнгөн тэмдэгт гарчээ. Гэхдээ тус мөнгө 1927-1946 онуудад хэрэглэгдэж байжээ.
Хамгийн эртний цаастай мөнгөн тэмдэгт
Өнөө үеийн цаасан мөнгөн тэмдэгтийн эхлэлийг анх Хятадууд бүтээсэн аж.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)