Криштиан Роналдо асар том аз жаргалыг Ирина Шейкт ерөөв

2015 оны 1 сарын 23

"Алтан бөмбөг"-ийн эзэн Криштиан Роналдо сүйт бүсгүйгээсээ салснаас хойш анх удаа түүний талаар ам нээлээ. "Ирина Шейк бид хоёрын харилцаа 5 жилийн дараа дуусгавар боллоо. Ийм алхам хийсэн нь дээр гэж бид шийдсэн. Би Иринад асар том аз жаргалыг хүсч байна" гэж Криштиан Роналдо мэдэгдэв. Тэд салсан шалтгаанаа ярихгүй байгаа ч гэсэн олон нийтийн өмнө бие биеийнхээ мууг дуудалцахгүй гэж тохиролцсон бололтой. Иринаг казах эртэй холбосон дуулиан намжаагүй байхад одоо Криштианыг испани хүүхэнтэй амрагийн холбоотой гэж интернэтээр нэг шуугиж байна. Криштиантай цуг зургаа авахуулсан энэ бүсгүй бол Испаний телевизийн хөтлөгч Лусия Виллалон. Ямартай ч 26 настай Лусия түүний нэлээд эртний танил гэнэ. Яагаад гэвэл Лусия бол "Реал Мадрид" клубын теле сувагт ажилладаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16345
0 эможи
keyboard_arrow_up