Жастин Тимберлейк бяцхан гүнжээ сэтгэл догдлон хүлээж байна
Дуучин Жастин Тимберлейк аав болох нь гэсэн мэдээлэл цацагдаад багагүй хугацааг үджээ. Тэрбээр таван жилийн турш үерхсэн Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Жессика Бэйлтэй 2013 оны эхээр хуримласан билээ. Улмаар өнгөрсөн жилийн наймдугаар сард жүжигчин бүсгүйн хөл хүндтэй болсон нь ил болж, Жастин ч удахгүй аав болно гэдгээ бахдалтайгаар мэдэгдээд авсан. Тэгвэл хосууд маань саяхан шинэ мэдээ дуулгалаа. Холливудын гайхалтай хосын гэр бүл удахгүй бяцхан гүнжээр бүл нэмэх гэнэ. Жастин Тиберлейкийн хувьд хүүхдийнхээ хүйсийг гэнэтийн байлгахыг хүссэн ч, Жессикагийн хувьд бодит байдалд илүү анхаарч бэлтгэлтэй байх үүднээс хүүхдийнхээ хүйсийг харуулжээ. Ямартай ч, бяцхан гүнжээ хүлээж авахаар хосууд маань бэлтгэлээ тун чиг сайн базааж буй сурагтай.