Дэлхийн хүн амын нэг хувь нь бусад 99-өөсөө илүү хөрөнгөтэй болно

2015 оны 1 сарын 21

Дэлхийн хүн амын хамгийн чинээлэг нэг хувь нь тун удахгүй үлдсэн  99 хувиасаа илүү хөрөнгөтэй болно гэсэн тооцоог ядуурлыг эсрэг олон улсын “Oxfam”  байгууллагын судалгаа харуулжээ. Судалгаанаас харахад өнгөрсөн жилийн хувьд  хүн амын хамгийн чинээлэг нэг хувь нь дэлхийн нийт баялгийн 48 хувийг эзэмшиж байгаа  бөгөөд энэ тоо 2016 онд 50 хувийг давахаар байгаа аж. Эх сурвалжид дурдсанаар өнөөдөр дэлхийн хамгийн баян 80 тэрбум 1.9 их наяд ам.доллараар хэмжигдэх хөрөнгөтэй байгаа нь дэлхийн  нийт хүн амын 50 хувийнх нь хөрөнгөтэй тэнцэж байгаа аж. Уг судалгааг өнөөдөр Швейцарын Давс хотноо эхлэх дэлхийн эдийн засгийн форумыг угтан хийжээ. Улс төр, бизнесийн удирдагчдыг жилд нэг удаа хамгийн олноор нь нэг дор хуран цуглуулдаг энэхүү үйл ажиллагааны үеэр баян, хоосны ялгааг бууруулах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16186
0 эможи
keyboard_arrow_up