Хааны “гэрлэлтээс гадуурх” хүүхдийг шалгана

2015 оны 1 сарын 16

Испанийн шүүх өнгөрсөн жил хаан сэнтийгээ орхисон  Испанийн хаан 1 Хуан Карлосын гэрлэлтээс  гадуурх хүүхдийн өргөдлийг хүлээж авчээ. Бельгийн иргэн Ингрид Сартио өөрийгөө  Испанийн хааны хүүхэд хэмээн баталж байгаа юм. Хуан Карлос ээжтэй нь дотно харилцаатай байсан, би энэ харилцаанаас төрсөн хэмээн шүүхэд өргөдөл гаргажээ. Түүний ээж хожим нь Болгарын хаантай гэрлэсэн байна. Испаний хааны ордон “ Сартиогийн мэдэглэл үнэнд нийцэхгүй” хэмээн мэдэгдлээ. Өмнө нь Испанийн шүүх ийм  өргөдлийг  хүлээн авалгүй буцааж байсан юм. Хуан Карлос өнгөрсөн онд хаан ширээгээ хүү Фелипид шилжүүлж өгсний дараа халдашгүй эрх нь дуусгавар болсон юм. Түүнийг хаан ширээнд байхад гэр бүлдээ үнэнч биш байсан, гэрлэлтээс гадуур хэд хэдэн хүүхэдтэй гэсэн мэдээлэл байнга гардаг байсан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15964
0 эможи
keyboard_arrow_up