ЭНЭ ӨДӨР: Жилийн хамгийн уйтгартай үе

2015 оны 1 сарын 16

Английн эрдэмтэн Клифф Арналл жилийн хамгийн уйтгартай өдрийг  тодорхойлох аргыг боловсруулж, нэгдүгээр сарын 16-ны энэ өдрийг хамгийн уйтгартай өдрөөр нэрлэжээ. Удаан үргэлжилсэн баярын өдрүүд дуусч, өр зээл, цаг агаарын тогтворгүй байдал зэргээс үүдээд нэгдүгээр сарын дунд үед хүмүүс сэтгэл гутралд орох нь элбэг байдаг аж.  Сонирхуулахад, 20-р зууны хамгийн уйтгартай өдөр нь 1954 оны 4-р сарын 11 байжээ. Учир нь энэ өдөр дэлхийн түүхэнд улс төр, урлаг соёлын ямар нэг том үйл явдал тохиогоогүй гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15906
0 эможи
keyboard_arrow_up