Facebook компани ажилчиддаа зориулан орон сууцны хотхон барина

2015 оны 1 сарын 14

Олон нийтийн сүлжээний тэргүүлэгч Facebook компани ажилтан албан хаагчид болон олог нийтэд зориулан 10 акр газартай орон сууцны томоохон хотхон барихаар ажиллаж байна. Уг бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр St. Anton Partners компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд 394 ширхэг орон сууцны цогцолбор бүхий хотхоны 208 нь 1 өрөө, 139 нь 2 өрөө, 12 барилога нь 3 өрөө орон сууц байхаар төлөвлөсөн байна. Мөн тус орон сууцны цогцолборт баар, дугуй засвартай дэлгүүр, иогийн төв болон гэрийн тэжээвэр амьтдын асрах газар гэх мэт үйлчилгээний төвүүд багтах ажээ.

Мэдээж Facebook ажилтнууд юун түрүүнд эдгээр орон сууцнаас түрээслэх боловч олон нийтийн өмнө мөн нээлттэй байлгах боломжийг компанийн удирдлагууд гаргаж байгаа гэнэ. Түүнчлэн ажилтнууд өөр хоорондоо ойр байж, шинэ санаагаа хуваалцаж байх уг хотхоны орчныг бүрдүүлэх тал дээр компанийн “тусгай багийнхан” гүйцэтгэгч талтай хамтарн ажиллаж байгаа юм. Хотхоны гол хэсгийн загвар хөгжүүлэлт дээр Фрэнк Гери ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15785
0 эможи
keyboard_arrow_up